Тужийн нарсны БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас орчны бүсийн сумдын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд 2017 онд “Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгууд”, 2019 онд “Монгол улсын ховор нэн ховор амьтад” зэрэг байгаль орчны сэдэвт гар зургийн уралдааныг насны ангилал харгалзахгүй зохион байгуулж байсан бөгөөд 2020 оны 05 сард Ковид-ын цар тахлаас шалтгаалан гэртээ хорионд байгаа сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор “Ой ба усны үнэ цэнэ” сэдэвт гар зургийн уралдааныг 3 насны ангиллаар зохион байгуулсан юм.

Хамгаалалтын захиргааны 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасаны дагуу 3 дахь удаагаа орчны бүсийн сумдын ерөнхий боловсролын сургуулиудын 1-5 ангийн сурагчдын дунд “Байгаль-Миний гэр ”, 6-9, 10-12 ангийн сурагчдын дунд “Байгаль хамгаалал ба бидний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааныг 2020 оны 10 дугаар сарын 9-ноос 10 сарын 30-ны өдрийн хугацаанд зохион байгууллаа.

1. 1-5 ангийн ангилалд- 14 бүтээл

2. 6-9 ангийн ангилалд- 16 бүтээл

3. 10-12 ангийн ангилалд-6 бүтээл тус тус ирсэнээс

1-5 ангийн ангилалд

1- Байр: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн 5б ангийн сурагч Б.Энэрэл

2- Байр: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн 5б ангийн сурагч М.