Тужийн нарсны БЦГ-ын орчны бүсийн Алтанбулаг, Шаамар, Жавхлант, Сүхбаатар сумдын 9 сургуулийн 90 сурагчдын дунд Байгаль орчин аялал жуулчлалын газар, Сэлэнгэ лидер сурагч академитай хамтран Тужийн нарсны таримал ойтой танилцах экологийн аялалыг ногоон пасспорт аяны хүрээнд 2 дахь жилдээ 2019.09.28-ны амжилттай зохион байгуулагдлаа. Аялалын хүрээнд бэлдсэн маршрутын дагуу 10 өртөө байгуулан мэдээлэл өгч, нийт багийн дунд урьдчилан бэлдсэн байгаль орчны сөрөг үр дагаварыг харуулсан 5 минутын хугацаатай дүрийн тоглолтыг зохиож, нийт сурагчдын дунд танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулан шалгарсан сурагчдыг шагнаж урамшууллаа.